Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 81 дүгээр зарлигаар Алтан гадас одонгоор Гүрдоржийн Цэнд, Шархүүгийн Ургамалцэцэг нар шагнууллаа.
Гүрдоржийн Цэнд. Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн, Баян-Адарга, Хэнтий аймаг, Мөрөн, Бор-Өндөр суманд багш, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн нарийн бичгийн дарга, холбооны эрхлэгч, номын санч олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт суусан.
Шархүүгийн Ургамалцэцэг Өмнөговь аймагт төрсөн. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын цогцолбор сургуульд 33 жил
Монгол хэл, Уран зохиолын багшаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.
Олон шавь нар нь Улс аймгийн олимпиадад тэргүүн байруудад шалгарч амжилт үзүүлсэн.