МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 9 ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас өчигдөр буюу 2023.11.22-ны өдөр Баян-Овоо суманд 2, Баянмөнх суманд 1, Галшар суманд 5, Жаргалтхаан суманд 1 буюу нийт 4 сумын 9 иргэн малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлага ирсэн. Тус дуудлагын дагуу ОБГ-ын 12 албан хаагч 2 техник, сумдын мэргэжлийн ангиас 38 хүн 10 техник хэрэгсэлтэй ажиллаж, дээрх 9 иргэнийг эсэн мэнд олжээ.

2023-11-23 16:00:00