ХЭНТИЙ АЙМГИЙН 2023 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ

Агаарын температур:

2023 оны 11 дүгээр сарын эхний арав хоногт олон жилийн дундаж хэмжээнээс 4-6 градус, 2 дугаар арав хоногт 2 градусаар хүйтэн байна. 11 дүгээр сарын эхний арав хоногт 31,6 градус, 22-23нд шилжих шөнө 31,4 градус хүрч хүйтэрсэн.

Энэ жилийн онцлог нь агаарын температурын хэлбэлзэл ихтэй байсан. 11 дүгээр сарын эхний арав хоногт шөнөдөөд 20-23 градус хүйтэн байсан бол 2 дугаар арав хоногт 5-8 градус хүйтэн болж 10-15 градусаар огцом 5 хоног дулаарсан. 11 дүгээр сарын 22-ны өдрөөс дахин 15 градус орчим огцом хүйтэрч шөнөдөө 25-30 градус хүйтэн хонож байна.

Хур тунадас:

11 дүгээр цысард нийт нутгаар 7-9 өдөр цас орж 6-19мм тунадас орсон нь олон жилийн дундаж хэмжээнээс 3-7 мм-ээр ахиу хур тунадас орсон байна.

Цасан бүрхүүл:

2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 5 хүртэл 5-6 хоног үргэлжлэн орсон цасны улмаас битүү цасан бүрхүүл тогтсон. Одоогийн байдлаар аймгийн нийт нутгаар 2-15см зузаан цасан бүрхүүлтэй байна. Хэрлэнбаян тосгон 2 см бусад нутгаар 6-15 см зузаан цасан бүрхүүлтэй. Үүнээс Дархан, Дадал, Галшар, Бор-Өндөр, Баянмөнх сумдууд 13-15см цастай байна.

2023-11-23 18:00:00