“Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2024-2026 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилээс Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.
Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсэг, II шатны шалгаруулалтыг Унгар Улсын Темпус олон нийтийн сан болон хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгар Улсын Темпус олон нийтийн сан болон хүлээн авч суралцуулах сургууль гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын аливаа төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.
Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдсанаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг (Stipendium Hungaricum - Stipendium Hungaricum) холбоосоор англи хэл дээр үзэж танилцана уу.
Унгар Улсын Темпус олон нийтийн сангийн дээрх цахим хуудсаас та тэтгэлгийн зорилго, төрөл, түүнд багтах зардал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэдгээрт тавигдах шаардлага, суралцах мэргэжлийн чиглэл, хөтөлбөр, сургууль, сургуулийн элсэлтийн шалгалт, англи болон бусад суралцах хэлний чадварт тавигдах шаардлага, шалгаруулалт хийгдэх хэлбэр болон хугацаа, дүн гарах хугацаа зэрэг мэдээллийг сайтар судалж, танилцахыг зөвлөж байна. Унгар Улсад суралцах хүсэлтэй иргэн нь холбогдох баримт бичгээ бүрэн бүрдүүлж, цахим анкетийг зөв бөглөх ёстой. Суралцах өргөдөл гаргахтай холбоотой, иргэдээс байнга лавладаг асуултын хариултыг өгөгдсөн цахим хуудсаас авч болох бөгөөд тэтгэлэгт өргөдөл гаргах дэлгэрэнгүй зааврыг http://stipendiumhungaricum.hu/.../BA_MA_OTM_Call_for... , http://stipendiumhungaricum.hu/.../PhD_Call_for.../
мөн татаж авах боломжтой.
СУРАЛЦУУЛАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
Унгар Улсын Засгийн газрын (VI. 9.) 2015 оны 139 дүгээр тогтоолын 2 болон 3 дугаар хавсралтын дагуу оролцогч талуудын харилцан тохиролцсоноор дараах мэргэжлийн чиглэлүүдээр суралцуулна.
2023-11-15 17:35:00