/Ойрын хоногуудад хүйтний эрч 3-5 градусаар чангарна./
Хур тунадас: 15-нд Хэнтийн уулархаг нутгаар, 16, 17-нд зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 15, 16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 9, 10-нд хүйтний эрч чангарч Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -11...-16 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларч Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -7...-12 градус, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байх төлөвтэй байна.