АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН 14, 15-НД ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА.

Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 56 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ.

Ойрын 3 хоногтоо цаг агаар тогтуун байх ч энэ сарын 14, 15-аас эргээд нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Иймд малчид хугацаа алдалгүй өвөлжөөндөө буух, сүлжээтэй утас, дулаан хувцас зэргээ сайтар базааж малдаа явахыг сэрэмжлүүллээ.

2023-11-10 16:30:00