Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2023 оны 11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд цас их хэмжээгээр орж, нийтийн эзэмшлийн талбайд цас, мөс тогтож халтиргаа гулгаа үүсч иргэд, тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж байгаа тул Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4.12 дахь хэсэгт заасны дагуу албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 метр газрын цас, мөсийг цэвэрлэнэ үү.
Жич: Байгууллагын ойр орчмын 50 метр газарт иргэн халтирч гэмтсэн тохиолдолд хохирлыг тухайн байгууллага хариуцдаг болохыг анхаарна уу.