Та оролц Бид зөвлөе

ТА ОРОЛЦ БИД ЗӨВЛӨЕ”

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

2022 оны 9 сарын 15-ны өдөр иргэддээ зориулж нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах болсноо мэдэгдэхэд таатай байна. Үүнд:

1. Нийгмийн бодлогын мэргэжилтэн

2. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн

3. Эрүүл мэндийн газар

4. Нийгмийн даатгалын хэлтэс

5. Эрүүл мэндийн даатгалын хэлтэс

6. Улсын бүртгэлийн хэлтэс

7. Насан туршийн боловсролын төв

8. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв

Уг өдөрлөгийн хүрээнд эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа иргэдэд нэг дор сурталчлан таниулж, зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна боломжит үйлчилгээг газар дээр нь үзүүлэх болно.

Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас зарласан төсөл хөтөлбөрүүдэд оролцож, шалгарсан иргэд өдөрлөгийн үеэр өөрсдийн эрхэлж буй үйл ажиллагааг танилцуулж, бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах юм.

Бор-Өндөр сумын нийт иргэд та бүхэн энэхүү өдөрлөгт өргөнөөр оролцож, өөрт хэрэгтэй “нийгмийн салбарын үйлчилгээг нэг дороос” авахыг уриалж байна.

Та оролц, Бид зөвлөе!

2022-09-15 00:00:00