"Хүүхдүүдээ алдаршуулъя" аяны хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, "Мянган Мэргэд" сурын холбоотой хамтран Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан анхны өсвөрийн 1000 харваачийн тэмцээнд идэвхтэй оролцсон Бор-Өндөр сумын өсвөрийн харваач хүүхдүүддээ аймгийн Засаг даргын батламжийг гардуулж, амжилт гаргасан өсвөрийн харваач С.Болдбаатар, С.Батбаатар, Т.Саруул-Эрдэнэ, Ц.Дөлгөөнхэрлэн, дэмжлэг үзүүлэн ажилладаг сумын Засаг дарга Г.Адъяабилэгтийг ИТХ-н нэрэмжит өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа .Мөн Үндэсний сурын харвааг түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үедээ өвлөн үлдээх их үйлсэд хувь нэмрээ оруулж яваа ИТХ-ын төлөөлөгч "Мянган мэргэд" сурын холбооны тэргүүн Ө.Пүрэвжав, "Болор Оюун" ХХК-ны ерөнхий захирал Ж.Гантөмөр нарыг Хан Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойн медалиар шагнасныг гардуулж, Холбооны тэргүүн Ө.Пүрэвжав сурын холбоог ивээн тэтгэж дэмжин тусалж байдаг Ж.Гантөмөрт талархал илэрхийлэн нум сумыг дурсгал болгон хадгалуулав.
Сурын алтан шар зурхай харваач хүүхдүүдийг маань өнө мөнхөд ивээх болтугай.