Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар “Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг улс орон даяар 2023.09.01-2023.12.01-нийг дуустал өрнүүлж байна.
Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, техник технологийн аюулгүй байдал, учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зорилгоор аж ахуйн нэгж байгууллагууд, ажил олгогчид, инженер техникийн ажилтнуудыг хамруулан барилгын талбайд үзүүлэх дадлага сургуулилтыг хийх, холбогдох хууль, норм норматив, стандартыг мөрдүүлж хэрэгжүүлэх ажлыг сурталчлан таниулах чиглэлээр сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.