“ХҮҮХЭД ХУУЛЬ-2023” АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.

Тэмцээнд бүсээс шалгарсан 4 баг, төвийн 6 сургууль өрсөлдөж байна. Энэхүү тэмцээнийг Аймгийн ГХУСАЗСЗ-өөс Хэнтий аймгийн Цагдаагийн газартай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.

Тэмцээн нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг тэмцээнд оролцогч сурагчдаар дамжуулан үе тэнгийнхэнд нь хүргэж, энтертайнмент хөгжөөнт хэлбэрээр сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулагдаж байна.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Бор-Өндөр сумын “Фемида” багтаа амжилт хүсье.

2023-10-30 17:55:00