ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ГЭРЭЭ ДҮГНЭЛТ ХИЙЛГЭЭГҮЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

Газрын тухай хуулийн 34.8-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам" 14.1 зааснаар газар эзэмших, ашиглах гэрээг талууд жил бүр дүгнэхээр заасан ба Бор-Өндөр сумын хэмжээнд гэрээ дүгнэх ажлыг зохион байгуулж байгаа тул газар эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээд сумын газрын даамалд хандан гэрээгээ дүгнүүлнэ үү. Дүгнэлт хийлгээгүй тохиолдолд гэрээ цуцлах арга хэмжээ авахыг анхаарна уу.

Жич: Гэрээ дүгнүүлэхдээ газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, төлбөр төлсөн баримт, байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоотой холбогдох бусад материалыг авч ирнэ.

2023-10-30 17:25:00