БОР-ӨНДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГА Г.АДЪЯАБИЛЭГТ, БӨЦС-ИЙН ЗАХИРАЛ Ц.ГАНХҮҮД TEEBALL СПОРТЫН ХЭРЭГСЛИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

Teeball спортыг Бор-Өндөр сумын хүүхэд бүрт зааж сургаснаар эрүүл чийрэг, сэтгэн бодох чадвар хөгжсөн, багаар ажиллах чадвартай болох юм. Цаашлаад 2024 онд Япон улс Токушима мужид зохиогдох Азийн Аварга Шалгаруулах Анхдугаар тэмцээн, 2025 он Солонгос улс, 2026 Хятад улс, 2027 онд Монгол Улсад зохиогдох Азийн Аварга Шалгаруулах тэмцээнүүдэд Монгол хүүхдүүдийн ур чадвар, багийн ажиллагаа хэрхэн өсөж дэвшиж болдогийг харуулах нь хамгийн том үр дүн байх юм.

2023-10-26 11:00:00