"ЭРДЭНЭТ СҮРГИЙН ЭЗЭД-600" ЧУУЛГАНЫ УРЛАГ, СПОРТЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

"Эрдэнэт сүргийн эзэд-600" чуулган 2023 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өнөөдөр хаалтаа хийлээ. Урлаг, спортын арга хэмжээнд авьяас, хурд хүчээ сорин өрсөлдсөн Бор-Өндөр сумынхаа малчдад талархал илэрхийлье. Мөн дартсын төрөлд хос мөнгөн медаль хүртэн 2 дугаар байранд шалгарсан Хүйх 5-р багийн малчин Т.Алтандөш, Өлгий 6-р багийн малчин Б.Шинэбаяр нартаа баяр хүргэе.

Эрдэнэт мал сүрэг нь түм бумаар өсөн аривжиж,

Эгэл хүмүүний алдар суу өнө мөнхөд дуурсагдаж байгээ.

2023-10-23 15:20:00