АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “ХАН ХЭНТИЙ-100” ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ ЭХЭЛЛЭЭ.

Хан Хэнтий уулын аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд хүүхдийн авьяас чадвар, гоо зүй, ёс суртахууныг урлагийн олон төрлөөр нээн хөгжүүлэх замаар зүүн Монголын соёлын биет бус өвийг танин мэдэх, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулахад бодит хувь нэмэр болох зорилгоор аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хүүхдийн урлагийн их наадам зохион байгуулж байна.

Тус наадамд 14 сумын 17 ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, 6 сумын Соёлын төвийн дэргэдэх дугуйлангийн сурагчид, 1 бүжгийн клубын сурагчид зэрэг нийт 700 гаруй сурагчид авьяас чадвараа сорин 11 төрлөөр өрсөлдөнө.

Бор-Өндөр сумынхаа авьяаслаг сурагчдадаа амжилт хүсье.

2023-10-20 14:35:00