Өнөөдөр буюу тавдугаар сарын 04-нд дэлхий даяар Олон улсын гал сөнөөгчдийн өдрийг тэмдэглэж байна.

Энэхүү өдрийг гал түймэр, гамшгийн үед хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж, эрсдэлтэй нөхцөлд үүргээ нэр төртэй гүйцэтгэдэг гал сөнөөгчдийн эр зориг, зүтгэлийг хүндэтгэн тэмдэглэдэг билээ.

Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 49 дүгээр ангийн эрхэм гал сөнөөгчдөдөө баярын мэнд хүргэж, амь нас, эрүүл мэндээ үл хайхран эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө зүтгэж буй та бүхэнд гүн талархал илэрхийлье.         
    	    
        <div style= 2026-05-04 18:05:00