БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ДАРГААР ХОШУУЧ ГЭРЭЛМАА ОВОГТОЙ МӨНХНАРАН ТОМИЛОГДЛОО.

Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар хошууч Гэрэлмаа овогтой Мөнхнаранг Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаалаар 2023 оны 09 дүгээр сард томилжээ. Г.Мөнхнаран нь:

- 2009 онд Цагдаагийн Академийг Гал түймэртэй тэмцэх байгууллагын ажилтан мэргэжлээр,

- 2020 онд Дотоод хэргийн Их сургуулийн Онцгой байдлын сургуулийг “Онцгой байдал - Гамшгаас хамгаалах алба” мэргэжлээр тус тус төгссөн.

- 2006-2008 онд Цагдаагийн академид сонсогч,

- 2009-2012 онд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Аврах гал унтраах 49 дүгээр ангид салааны захирагч,

- 2012-2017 онд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч,

- 2017-2023 онд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах 49 дүгээр ангийн захирагч,

- 2023 оны 09 дүгээр сараас Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байна.

Таны цаашдын ажилд амжилт хүсье.

2023-10-20 09:40:00