БОР-ӨНДӨР СУМЫН "ЦАГААН САР - ЦАГААН ИДЭЭ 2026" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн иргэдийн орлого, бизнесийн түншлэлийн харилцааг тогтоох, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор “Цагаан сар - Цагаан идээ 2026" нэгдсэн арга хэмжээг 2026 оны 02 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Соёлын төвд зохион байгуулна.

Уг арга хэмжээнд малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцох иргэд Хөдөө аж ахуй тасгийн мэргэжилтэнд бүртгүүлнэ үү. Лавлах утас: 88057129

2026-02-03 11:00:00