МЭДЭГДЭЛ

Олон нийтийн сүлжээгээр гэрийн нөхцөлд бэлтгэсэн хоол, хүнсний бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр худалдаалах зөрчил нэмэгдэж байна.

Монгол Улсын Хүнсний тухай хууль болон холбогдох журамд зааснаар хүнс үйлдвэрлэх, худалдаалах үйл ажиллагааг зөвхөн эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд, зохих зөвшөөрөлтэйгөөр эрхлэх ёстой.

Иймд зөвшөөрөлгүйгээр хоол, хүнс борлуулж буй иргэд үйл ажиллагаагаа зогсоож, хуульд нийцүүлэн ажиллахыг анхааруулж байна.

Зөрчил гаргасан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцно.

Иргэд та бүхэн баталгаатай, зөвшөөрөлтэй үйлчилгээ сонгон үйлчлүүлнэ үү.

2026-02-09 15:00:00