"ХОГГҮЙ ШИНЭЛЬЕ" ЦАГААН САРЫГ УГТСАН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ 02 САРЫН 12, 13-НЫ ӨДӨР БОЛНО.

Бор-Өндөрчүүд сар шинийн баяраа хоггүй, цэвэр орчинд угтахаар зохион байгуулагдах бүх нийтийн их цэвэрлэгээ 2026 оны 02 сарын 12, 13-ны өдөр болно.

Энэхүү цэвэрлэгээнд Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх, иргэн бүр оролцож өөрсдийн болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын дунд үүсэж хуримтлагдсан хог хаягдал, хөлдсөн бохир ус, цас мөсийг цэвэрлэнэ.

Мөн энэ үеэр тохижилт үйлчилгээнээс бөөгнүүлсэн хог хаягдлыг ачих ажил хийгдэнэ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүр үүргээ ухамсарлаж цагаан сарыг угтсан их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцоно уу.

2026-02-10 08:00:00