ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ГЭРЭЭ ДҮГНЭХ 1 САРЫН АЯНГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Газрын тухай хуулийн 34.8-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам" 14.1 зааснаар газар эзэмших, ашиглах гэрээг талууд жил бүр дүгнэхээр заасан ба Хэнтий аймгийн хэмжээнд гэрээ дүгнэх ажлыг 2023 оны 10-р сарын 03-ны өдрөөс 10-р сарын 31-ний өдөр хүртэл 1 сарын аянг зохион байгуулж байгаа тул газар эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээд сумын газрын даамал болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан гэрээгээ дүгнүүлнэ үү. Заасан хугацаанд гэрээгээ дүгнүүлээгүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ГХБХБГ

2023-10-10 12:05:00