ИРГЭД ТА БҮХЭН “WHAT3WORDS” БУЮУ “ГУРВАН ҮГТ ХАЯГ”-ИЙГ АШИГЛАН ӨӨРИЙН БАЙРШЛЫГ ТОДОРХОЙЛЖ, ЦАГ АЛДАЛГҮЙ ТУСЛАМЖ АВААРАЙ.

Дуудлага өгч байгаа иргэн оршин суугаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоох боломжтой юм.

Энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглаарай.

2026-02-21 15:00:00