УЛСЫН ХЭМЖЭЭНД "МАЛ МАХ-2025" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Иймд малчид, мал бүхий иргэд та бүхэн Улаанбаатар хот болон суурин газарлуу мал, мах тээвэрлэх үедээ малын зургийг нэг бүрчлэн им, тамга содон тэмдгийг харагдахуйц зураг болон төхөөрсний дараах толгой, арьс ширний зургийг авч ирж тухайн сумын баг хариуцсан Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмчээр мал эмнэлгийн гэрчилгээ буюу гарал үүслийн гэрчилгээг бичүүлж Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагчаар баталгаажуулж явна уу.

Хэн нэгнээс хүнсний зориулалтаар мал худалдан авч байгаа бол малчин хүний зураг, тухайн малын им, тамгыг тод авч зургаар баталгаажуулах шаардлагатай.

Жич: Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих:
1.1. Мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан эсхүл мал, мах тээвэрлэсэн, борлуулсан хүнийг 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2025-10-30 14:00:00