ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.

2025 оны 11 дүгээр сарын 07-нд өдөртөө нийт нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

Цаг агаарын мэдээ, мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангаж, хол, ойрын замд гарахгүй байх зэргээр урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

2025-11-07 09:30:00