МОНГОЛ УЛСЫН “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ЭЭР ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМЫН ОЧИРДАРИЙН ЭГШИГЛЭН ТОДОРЛОО.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслол 33 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж Хэнтий аймгаас Оюун ухааны төрөлд Бор-Өндөр ЕБС-ийн 6в ангийн сурагч ОЧИРДАРИЙН ЭГШИГЛЭН тодорлоо.

О.Эгшиглэн нь АНУ Калифорна мужийн Лос Анжелос хотод зохион байгуулагдсан Global cup-Abacus mental arithmetic championship тэмцээнд алтан цомын эзэн, дэлхийн аварга, 2025 АБАКУС Сэтгэлийн Арифметикийн аварга шалгаруулах тэмцээний 1-р шагнал С бүлэг, Гүрж улсад зохиогдох тэмцээнд Grand Level (Хамгийн дээд ангилал)-д алтан цомын эзэн болсон.

Нутгийнхаа нэрийг өндөрт өргөж буй Эгшиглэндээ халуун баяр хүргэе.

2025-12-15 11:00:00