СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️‼️

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж аялагчид түүдэг галаа гүйцэд унтраах, түүдэг асаахаар төлөвлөсөн бол түүнийгээ бүрэн унтраахуйц хэмжээний устай явахыг зөвлөе. Мөн хүрз авч явж нүх ухан үнс нурмаа хийгээд хангалттай шороогоор сайтар булах хэрэгтэй.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2023.9.30/ Хэнтий аймгийн Дадал суманд ой хээрийн түймэр гарлаа. Тиймээс намрын хуурайшилттай энэ үед дор бүрнээ сэрэмжтэй байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Урьдчилан сэргийлье. Сэрэмжтэй байя.

2023-10-03 11:10:00