АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАВДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

✅ Аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанд 35 төлөөлөгчөөс 23 төлөөлөгч ирж, 66 хувийн ирцтэйгээр хуралдааныг эхлүүллээ.

Энэ удаагийн хуралдаанаар:

1. Аймгийн Сонгуулийн хороог байгуулах тухай

2. “Хэнтий аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх -2030” хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилтийг дүгнэх тухай

3. Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний Хэнтий аймагт хэрэгжүүлэх “Гучин сая мод” хөтөлбөр, төлөвлөгөөний 2024 оны хэрэгжилтийг дүгнэх тухай

4. “Хэнтий аймгийн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх 2023-2032” хөтөлбөр, төлөвлөгөөний 2024 оны хэрэгжилтийг дүгнэх тухай

5. Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Хэнтий аймагт 2023-2026 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2024 оны хэрэгжилтийг дүгнэх тухай

6. Хэнтий аймгийн “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөө 2025-2030” батлах тухай

7. Мал эмнэлгийн үйлчилгээний нормативыг шинэчлэн батлах тухай

8. Сумын хамгаалалтад байх, түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай

9. “Ирээдүйн эзэд” хөтөлбөр батлах тухай

10. “Хөгжлийн хөтөч” хөтөлбөр батлах тухай

11. “Нутгийн ирээдүй” хөтөлбөр батлах тухай

12. Үндсэн хөрөнгө худалдаж, актлах, шилжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч "Нутгийн ирээдүй" хөтөлбөрт тодорхой өөрчлөлтүүд оруулах шаардлагатай гэж үзэн энэ удаагийн хуралдааны хэлэлцэх асуудлаас хасаж, хойшлуулах саналыг Ардчилсан намын бүлгээс гаргасныг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэж, нийт 11 асуудлыг хэлэлцэж байна.

2025-04-11 13:30:00