Улаанбурхан нь агаар дуслын замаар амархан халдаж, тархах чадвар өндөртэй вирусын халдвар юм. Уг өвчин нь хүндрэх даамжрах, улмаар үхэлд ч хүргэх боломжтой. Нас баралт нь өндөр хөгжилтэй орнуудад 0.1%, хөгжиж буй орнуудад 15 хүртэлх % байдаг. Улаанбурханаар хэн ч өвчилж болох ч бага насны хүүхдүүд хамгийн өндөр эрсдэлт бүлэгт ордог. Халдвар нь амьсгалын замаар халдаж, улмаар бүх биеэр тархдаг байна.
Шинж тэмдэг
Шинж тэмдэгүүд нь өндөр халуурах, ханиах, нус гоожих, тууралт гарах. Тууралт нь хамгийн илэрхий бөгөөд онцгой шинж тэмдэг бөгөөд халдвар авахаас 7-18 хоногт, эхлээд нүүр хүзүүгээр гарч 3 хоногийн дотор биеийн бусад хэсэг рүү дээрээс доош тархдаг онцлогтой. Үүнээс өмнө нус гоожих, ханиах, нүд улайх, нулимс гоожих, аман дотор тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тууралт нь гарсанаасаа хойш 5-6 хоногийн дараа арилж эхэлдэг.
Хүндрэл
Нас баралтууд өвчний хүндрэлүүдтэй холбоотой. Хүндрэлүүдэд нүд сохрох, тархины эдийн үрэвсэл, хүнд суулгалт, амьсгалын дутагдал, уушигны хатгалгаа, миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэл, нүдний болон чихний үрэвсэл, жирэмсэн үед тусвал дутуу төрөлт, зулбалт зэрэг орно.
Эмчилгээ
Улаанбурханы өвөрмөц эмчилгээ байхгүй. Шинж тэмдэг болон хүндрэлийн эмчилгээ хийгдэнэ. Жишээ нь: уушигны хатгааны үед, чих, нүд гэмтсэн бол антибиотик хэрэглэх гэх мэт.
Өвдсөн хүн ус шингэн зүйл сайн уух, эрүүл хооллох нь чухал. Мөн 24 цагийн зайтай өндөр тунтай витамин А хэрэглэх нь нүдний өвчин хүндрэх, сохрох эрсдэлээс сэргийлж, өвчний явц даамжирч хүндрэхээс сэргийлдэг.
Урьдчилан сэргийлэлт
Вакцинжуулалт нь улаанбурханы цорын гарц шинжлэх ухаанаар батлагдсан сэргийлэх арга юм. Монгол улсад улаанбурханы вакциныг улаанууд, гахайн хавдрын вакцинтай хамт товлолоор 9 сартай болон 2 настайд хоёр удаагийн тунгаар хийдэг. Насанд хүрсэн хүн дархлаагаа тогтоолгох шинжилгээ өгч болох бөгөөд ихэнх насанд хүрсэн хүн нэмэлт тун авах шаардлагатай байдаг.
Улаанбурханы тууралт: