"ХҮН ДОМОГ 2025" ОЛОН УЛСЫН БҮЖГИЙН НААДАМД БОР-ӨНДӨР СУМЫН БҮЖГИЙН ХАМТЛАГУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА.

Сарны танго ТББ, Хүн домог бүжгийн үндэсний их наадам ТББ-ууд хамтран Олон улсын бүх төрлийн бүжгийн "Хүн домог" наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа юм. Уг тэмцээнийг Хүн домог бүжгийн үндэсний их наадам ТББ анх санаачилсан бөгөөд өдгөө 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээн нь Монгол ардын, хип хоп, латин америк, европ стандартын, нийтийн цэнгээнт гэх мэт бүх төрлийн бүжгээр дамжуулан хүүхэд залуус, насан хүрэгчдийн эрүүл мэнд, соёлын боловсролыг нэмэгдүүлэх, гоо зүйн мэдлэг олгох, бүжгийн спортын ач холбогдлыг таниулах зорилготой билээ. Энэхүү тэмцээнд Бор-Өндөр сумын бүжгийн хамтлагууд амжилттай сайхан оролцож байна.

        
    	    
        <div style= 2025-04-02 21:30:00