БОР-ӨНДӨР СУМАНД ЦЭРЭГ ТАТЛАГЫН УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГ 04 САРЫН 22-НД БОЛНО.

Нэгдүгээр ээлжийн Цэрэг татлагын урьдчилсан үзлэг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдана. Иймд:

➡️Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн та Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлэн заасан газар, тогтоосон хугацаанд сумын цэрэг татлага явагдах байранд ирж иргэний үүргээ биелүүлэх;

➡️Зарлан дуудах мэдэгдэл аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагаар ороогүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэх болохыг мэдэгдье.

Иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

✅Иргэний үнэмлэх

✅Цэргийн үүрэгтний үнэмлэх

✅Нийгмийн даатгалын дэвтэр, байхгүй бол 3х4 харьцаатай цээж зураг, дэвтрийн үнэ

✅Сурч байгаа сургуулийн тодорхойлолт, оюутны үнэмлэх, сургалтын төлбөр төлсөн хуулбарын хамт

✅Гадаадад сурч байгаа бол ар гэрийн төлөөлөл нь “Виз-ний хуулбар, сүүлийн тамганы хуулбар” авч ирэх.

2025-03-31 16:00:00