Энэхүү өдрийг анх АНУ-д 1933 оны гуравдугаар сарын 30-нд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Жеоржиа мужийн Виндер хэмээх жижигхэн хотод доктор Крауфорд Лонг гэх эмч анх удаа анагаах ухаанд мэдээгүйжүүлэлтийг амжилттай ашигласан нь энэхүү өдрийн үүсэл болжээ. Харин 1990 оны гуравдугаар сарын 30-аас албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлэн таниулж сурталчилдаг байсан бол өдгөө Олон улсын өдөр болж өргөжсөн юм байна.