Хэнтий аймгийн Улсын тэргүүний "Бор-Өндөр" цогцолбор сургуульд түүх нийгмийн багшаар тасралтгүй 34 жил сурган хүмүүжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн.
Мянга мянган шавь нараа хүссэн сургуульд элсэн суралцаж, дуртай мэргэжлээ эзэмших хүсэл тэмүүлэлийг нь дэмжин хөтлөж хариуцлагатай мэргэжилтнүүдийг төрөн гарах үйлст сэтгэл оюун эрдэм мэдлэгээ зориулан ирсэн нийгмийн ухааны багш Ж.Нансалмаа Улс тунхагласны баяраар ерөнхийлөгчийн зарлигаар ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР шагнагдлаа. Мянга мянган шавь нарынх нь өмнөөс халуун баяр хүргэе.