УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КИОСК МАШИН 24 ЦАГААР АЖИЛЛАДАГ БОЛЛОО.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ЗДТГ-ын байрны 1 давхарт байрлах Улсын бүртгэлийн үйлчилгээний КИОСК машинаас 7 хоногийн 24 цагаар Улсын бүртгэлийн үйлчилгээг авах боломжтой боллоо.

1. Иргэний бүртгэлийн 12 төрлийн лавлагаа

2. Иргэний улсын бүртгэлийн 3 төрлийн үйлчилгээ

3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2 төрлийн лавлагаа

4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 3 төрлийн үйлчилгээ

5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 4 төрлийн лавлагаа

6. Тоон гарын үсэг

7. Цахим иргэний үнэмлэхийн мэдээлэл зэрэг үйлчилгээг авах боломжтой юм.

Иргэд та бүхэн өөрт хэрэгтэй мэдээлэл, лавлагаагаа цаг алдалгүй аваарай.

2024-11-11 13:30:00