ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ОФИЦЕР, АХЛАГЧААР БОР-ӨНДӨР СУМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ Ж.АЛТАНГИНЖ ШАЛГАРЛАА.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Шилдэг офицер, ахлагч” шалгаруулах тэмцээнийг 03 дугаар сарын 01-ээс зохион байгуулж эхэлсэн. Хоёр үе шаттай явагдсан тус тэмцээний шилдгүүд тодорч шагналаа гардан авлаа. Тэмцээний нийлбэр дүнгээр шилдэг эмэгтэй офицер, ахлагч төрөлд нэгдүгээр байрыг Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн эдийн засгийн мөрдөгч, ахлах дэслэгч Ж.Алтангинж хүртэж 5,000,000 төгрөгөөр шагнуулсан байна.
Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. 

2024-09-16 18:30:00