УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ АРГААР ХАНИАД, ТОМУУГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Ханиаднаас сэргийлэх, энгийн аргууд:

✅ Ханиад хүрсэн, хоолой өвдсөн эхний үед хөлийн шилбэний эрээн булчинг халуун усанд 15 минут дүрнэ. Халуун усандаа сод, гич, цагаан архийг бага хэмжээтэй хийвэл сайн.

✅ Шинэ алимыг таллан хувааж цагаан гаа нэмээд 150 мл усанд буцалган шүүсийг өдөрт 3- 4 удаа ууна.

✅ Нохойн хошууны үр, жимсэнд витамин С ихээр агуулагддаг учраас бие махбодын өвчин эсэргүүцэх чадварыг сэргээхэд тустай. Нэг аяга буцалсан усанд нэг жижиг цайны халбага хатаасан нохойн хошууны үр, жимсийг хийж хандлаад өдөрт 3 удаа ууна.

ДЭЭРХ ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН ХАНИАД ТОМУУГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЭРЭЙ.

2024-09-12 11:00:00