БОР-ӨНДӨР СУМЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРЛААР ОТЫХААН ОВОГТОЙ ГИБРАТ ТОМИЛОГДЛОО.

Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь Мэргэжлийн Боловсролын сургуулийн захирлаар Отыхаан овогтой Гибратыг Боловсролын Ерөнхий газрын даргын 2023 оны 09 сарын 14-ний өдрийн тушаалаар томиллоо. О.Гибрат нь Физик-Электроникийн багш, Ажил мэргэжил судлаач мэргэжилтэй мэргэжлийн боловсролын салбарт багш, сургалтын менежер, арга зүйч багшаар нийт 14 жил ажилласан туршлагатай. Магистр, Тэргүүлэх зэрэгтэй багш юм.

Таны цаашдын ажилд амжилт хүсье.

2023-09-20 16:00:00