Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлж, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын ажиллах нөхцөл боломжийг хангах, дэмжлэг үзүүлэх, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн шинэчлэлт, чадавхийг үе шаттай нэмэгдүүлэхийг зорьж байна.
Уг ажлын хүрээнд сумын удирдлагууд Монгол орны орчин нөхцөл, аялал жуулчлал, онцгой байдалд тохируулан хялбаршуулсан Старлинкийн сансарын сүлжээний хөдөлгөөнт төхөөрөмж - Старлинк номадыг Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэст гардуулан өглөө. Энэхүү төхөөрөмжтэй болсноор цаашид эрэн хайх, аврах үйл ажиллагааны үед хаанаас ч хэзээ ч холбогдох боломжтой болж байгаа юм.