ҮЕРИЙН УЛМААС ХОХИРСОН АЙЛ ӨРХ, ЭВДЭРСЭН ЗАМ ГҮҮРНИЙ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨХ ХҮСЭЛТИЙГ ХОЛБОГДОХ ГАЗРУУДАД НЬ ТАВИЛАА.

Үер усны улмаас байгалийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн эрсдлийн үнэлгээг гаргаж, холбогдох газруудад албан тоот өгч хохирлыг барагдуулах мөн 2015 онд батлагдсан зураг төслөөр баригдсан Зам гүүрний асуудлаар Зам тээврийн яам, Улсын Их Хурлын гишүүдтэй сумын удирдлагууд уулзаж үүсээд байгаа нөхцөл байдлаа тайлбарлан холбогдох бичиг баримтуудыг хүлээлгэн өгч яаралтай шийдвэрлэж өгөхийг хүслээ. Уг асуудлын дагуу Яамнаас ажлын хэсэг гарч энэ 7 хоногт газар дээр нь ажиллах, анх гүйцэтгэсэн зураг төслийн компани нь дахин судалгаа шинжилгээ хийж зураг төслийг нь шинэчлэхээр боллоо.

2024-08-19 21:30:00