СУМЫН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН СОРИЛГО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. ✅✅✅

Бор-Өндөр сумын Засаг даргын нэрэмжит “Элсэлтийн шалгалт - 2024” сорилгод Байгалийн ухаан, Нийгмийн ухааны чиглэлээр давхардсан тоогоор 123 сурагч бүртгүүлэн оролцлоо.

Энэхүү Засаг даргын нэрэмжит сорил нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд цаашид тухайн жил ЭШ өгөх хүн бүр оролцох боломжтой юм. Сорилыг 7-р сард авах ЭШ-ын удирдамжийн дагуу ЗДТГ, БҮТ, Цагдаагийн хэлтэс, Бор-Өндөр ЕБС хамтран зохион байгууллаа.

Амжилттай оролцсон суралцагчдад Засаг дарга Г.Адъяабилэгт, Засаг даргын орлогч Х.Галбадрах, ЗДТГ-ын дарга З.Ууганжаргал нар батламж, мөнгөн урамшуулал гардууллаа.

Мөн Засаг даргын зүгээс Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын сэтгэл зүйч Г.Болормааг урьж авчран 12-р ангийн сурагчдад "Шалгалтын үеийн сэтгэл зүйн бэлтгэл" сэдвээр шалгалтын айдас түгшүүрийг хэрхэн даван туулах, сэтгэл зүйн тогтвортой байдлаа хадгалах, суралцах арга барилаа сайжруулах дасгал ажил, бие махбодоо хэрхэн амрааж тайван байдлаа хадгалах зэрэг сэтгэл зүйн зөвлөмж сургалтыг хүргэж Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах, хаанаас мэдээлэл авах талаар танилцуулж ажиллалаа.

Нийт элсэлтийн шалгалт өгөх сурагчдадаа амжилт хүсье.         
    	    
        <div style= 2024-06-26 12:00:00