Их Монгол улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жил, Бор-Өндөр сум үүсэн байгуулагдсаны 43 жилийн ойн баяр наадмын “Үндэсний шагайн харваа” тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Багийн цуваа харваа: Тэргүүн байранд Наранцэцэг ахлагчтай Бор-Өндөр сумын харваачид, Дэд байранд Ариунболд ахлагчтай Айраг сумын харваачид, Гутгаар байранд Баасандорж ахлагчтай Дорноговь аймгийн харваачид
Хувийн цуваа харваа: Тэргүүн байранд Айраг сумын харваач Шижирбаатар, Дэд байранд Их хэт сумын харваач А.Нямбат, Гутгаар байранд Бор-Өндөр сумын харваач Г.Батхүү нар шалгарлаа.
Шагайн харвааг ивээн тэтгэж оролцсон Д.Ганбат захиралтай "Бор-Өндөр бумбат" ХХК-даа талархал илэрхийлье.
Дэлгэр сайхан нутагтаа
Дэнж хотойтол сайхан наадаарай.