Тулгар төрийн 2233 жил, Их Монгол улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил, Бор-Өндөр сум байгуулагдсаны 12 жилийн үндэсний их баяр наадмын хуралд ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг, Засаг дарга Г.Адъяабилэгт, Засаг даргын орлогч Х.Галбадрах, Бор-Өндөр УБҮ-ийн захирал Б.Магсаржав нар оролцож баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ үеэр улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө эрдэм мэдлэг, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажилласан эрхмүүдэд төрийн дээд одон медаль, хүндэт тэмдгийг гардууллаа. Нийт шагнагдсан иргэддээ баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.
Бор-Өндөрчүүд та бүхэн минь дэлгэр сайхан нутагтаа, дэнж хотойтол сайхан наадаарай.