Бор-Өндөр сумын ЗДТГ-ын байран дахь “Хурдан” цэг нь 8 дахь өдрөө үйлчилгээ үзүүлж байна. Тус цэг нь төрийн үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй нэг цэгээс хүргэх, зөвлөгөө мэдээллээр хангах чиг үүрэгтэйгээр ажиллаж, долоо хоногт 75 иргэн, хуулийн этгээдэд төрийн 6 байгууллагын 80 орчим үйлчилгээг иргэдэд хүргэсэн байна. “Хурдан” цэгээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй авахаас гадна, орон нутгаасаа авч чаддаггүй байсан олон үйлчилгээнүүдийг тухайн цэг дээр төлбөрөө тушаагаад авах боломжтой.
Иргэн та үйлчилгээ авахаар ирэхдээ иргэний үнэмлэх, E-Mongolia-д бүртгэлтэй утасны дугаартайгаа ирнэ үү.