ИРГЭДИЙН АНvХААРАЛД ‼️‼️‼️

Үерийн улмаас 2024 оны 08-р сарын 02-ны өдөр Бор-Өндөрөөс Даланжаргалан чиглэлийн хатуу хучилттай авто зам 28км-т байрлах Өнгөтийн голын гүүр сэтэрсэн тул тус чиглэлд зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Аадар борооны улмаас үүссэн нөхцөл байдал хүндэрч байгаа тул иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж, үер усны аюулаас сэрэмжилнэ үү.
⚠️ Бага насны хүүхдийг үер, ус бүхий газар, түүний ойр орчимд тоглуулахгүй байх,
⚠️ Усанд автсан өндөр хүчдэл, цахилгаан шугамын утаснаас хол байх,
⚠️ Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тогтоол усруу ойртохгүй байх, авто тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,
⚠️ Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, үер усны ослоос урьдчилан сэргийлэх,
⚠️ Авто замын дээгүүр үерийн ус давсан, далан шуудуу урссан хэсэгт зорчихгүй байхыг анхааруулж байна.

2024-08-02 18:10:00