ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

2024.06.17-ны өдөр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Бор-Өндөр суманд баригдаж буй Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэгдлээ.

Тус барилгыг 07-р сарын 01-ний өдөр ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа бгөөд үндсэн хийц бүтээцийн ажлууд дууссан, дотор заслын ажил гүйцэтгэгдэж байна.

Барилгын зураг төсөл зохиогч: "АРХЖС" ХХК

Барилгын ажлын гүйцэтгэгч: "Их наяд хөгжил" ХХК

Ажлын явц:96%

Хяналтаар дараах зөвлөмж үүрэг даалгавруудыг өгсөн байна.

- Гадна цахилгааныг ашиглалтад хүлээлгэж өгөхөөс өмнө комисс ажлуулсан байх,

- Аянга зайлуулагчийг мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэх,

- Дотор заслын ажлуудыг зураг төслийн дагуу чанартай сайн гүйцэтгэж дуусгах /зурагт заагдсан өрөө тасалгаанд крунт түрхэж ус нэвчдэггүй эмульс түрхэх/,

-Зоорийн давхарлуу орох пандусны саравчийг гадна металл фасадтай уялдуулж Поликарбонат материалаар хийх,

-Автомат гүйдэг хаалгануудын тохиргоог нарийвчлан хийлгэж хэвийн ажиллагааг хангах,

-Барилгын нүүр тал буюу гадна ханын баруун дээд талд эмнэлгийн лого бүхий гэрэл нэмэлтээр суурилуулж өгөх,

-Дээврийн ус зайлуулах хоолойн хэсгийг сайтар бэхлэж дээврийн мембран материалыг хөвсөлзөхгүй болгох,

-Цахилгаан, Холбооны шитэнд хаягжуулалт хийж схем зураг байршуулах,

-Геодезийн тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар гүйцэтгэлийн зураглал хийлгэж мэдээллийн санд хүлээлгэж өгөх,

- Ажлын талбайд ХАБ тогтмол мөрдөж ажиллах;

2024-06-20 17:15:00