2024.06.17-ны өдөр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Бор-Өндөр суманд баригдаж 200 хүүхдийн цэцэрлэгийн буй барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэгдлээ.
Тус өдөр дотор заслын материал бууж байсан бөгөөд дотор сангийн угсралт, заслын ажил гүйцэтгэгдэж байна.
Барилгын зураг төсөл зохиогч: "Гурванмөнхконстракшн" ХХК
Барилгын ажлын гүйцэтгэгч: "Тэргүүнконстракшн" ХХК
Ажлын явц:70%
Хяналтаар дараах зөвлөмж үүрэг даалгавруудыг өглөө.
- Дотор заслыг зураг төслийн дагуу чанартай сайн гүйцэтгэх,
- Гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг графикийн дагуу хурдан хийж дуусгах/материал татан авалт хийгдсэн байна/,
-2 талын гол орцны саравчны хэсэгт нэмэлтээр металл рамтай шилэн гонх хийх /зураг төсөлд заагдсан давхар хаалганы дотор талын хаалга зай хэмжээний хувьд хийх боломжгүй байна/
-Бүлгүүдээс гарах гадна аваарын хаалганы хамгийн доод талын шатны марш-н төмөр бариулыг цэцэрлэгийн хүүхдийн стандартад нийцүүлж намсгах,
-Ажиллах хүн хүч, ИТА-г нэмэгдүүлэх
- Ажлын талбайд ХАБ тогтмол мөрдөж ажиллах;