“АСУУДЛААС ШИЙДЭЛД” ТЭМЦЭЭНИЙ 2 ДУГААР ШАТАНД ШАЛГАРСАН БАТЛАМЖИЙГ ГАРДУУЛЛАА.

Аймгийн Засаг даргын санаачилсан “Асуудлаас шийдэлд” тэмцээний 2 дугаар шатанд шалгарсан Бор-Өндөр сумын “Оюуны уурхай” ЕБС, “Бүжинхэн” 3-р цэцэрлэгийн батламжийг гардуулан өглөө. Энэхүү тэмцээнд нийтдээ 131 төрийн байгууллагын 3,389 албан хаагчид гар бие оролцсон байна.

Тэмцээний 2 дугаар шатны шалгаруулалт ирэх 09 дүгээр сард Чингис хотод нэгдсэн журмаар зохион байгуулах юм байна.

2024-06-17 11:40:00