ХҮНСНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛГООР ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагаан сарын баяр болохтой холбогдуулан “Хүнсний чанар аюулгүй байдлыг хангах” зорилгоор хяналт шалгалтыг зохион байгууллаа. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Отгонцэцэг, Засаг дарга Г.Адьяабилэгтийн хамтарсан удирдамжийн дагуу Засаг даргын орлогч Х.Галбадрахаар ахлуулсан ажлын хэсэг 18 ААН-д хяналт шалгалтыг зохион байгуулж, нийт 40 зөрчилд мэдэгдэл хүргүүлэн зөрчил арилгуулан ажиллаж байна. Мөн Мал төхөөрөх 2 байгууламжид хугацаатай мэдэгдэл хүргүүлснээс гадна Хэнтий аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүсэлт илгээлээ.

2024-02-06 15:00:00