"Цагаан сар - Цагаан идээ" 2024 үзэсгэлэн худалдаа 2 өдрийн турш зохион байгуулагдаж
“Шилдэг гар урлал”-аар Б.Алтантогос,
“Шилдэг гурил гурилан бүтээгдэхүүн”-ээр Г.Гантуяа,
“Шилдэг бэлэг дурсгалын бүтээгдэхүүн”-ээр Г.Нямаасүрэн нар шалгарлаа. Мөн Бор-Өндөр сумынхаа хөдөлмөрч, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж яваа ахмад үйлдвэрлэгч М.Цэцэгмаа, Б.Алтанчимэг, Р.Очирбат, Д.Тунгалаг, Д.Цэвэлсүрэн нарыг ИТХ, ЗДТГ-ын зүгээс Улаан-Үд аялах эрхийн бичгээр шагналаа. Шагналыг Бор-Өндөр сумын ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг, Засаг даргын орлогч Х.Галбадрах, ХЖДҮХХ мэргэжилтэн Ц.Мөнхгэрэл нар гардуулж баяр хүргэлээ.
Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.