Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Бор-Өндөр суманд ажиллах үеэрээ төсвийн байгууллагын дарга эрхлэгч нар болон төрийн захиргааны албан хаагчидтай уулзалт хийж тулгамдаж байгаа асуудал, цаашид шийдвэрлэх асуудлын талаар ярилцаж санал хүсэлтийг нь сонслоо.
Тус уулзалтаар Бор-Өндөр сумын мал амьтны сэг зэм цуглуулах, устгах, халдваргүйтгэх ажлын үйл явцтай танилцлаа.