Бор-Өндөр сумын засаг дарга Г.Адъяабилэгтийн дэмжлэгтэйгээр Бор-Өндөр цогцолбор сургуулийн захиргаа болон "Шинэ Үе" сургуулийн нийгэм судлалын багш Б.Даваасүрэн нар хамтран 2024 оны 05-р сарын 04-нд цогцолбор сургуулийн багш нар болон төгсөх ангийн сурагчидтай хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт "МУБИС", "СЭЗИС", "Удирдлагын академи", "Шинэ Үе" болон "Абсолют Элит" сургууль, "Sica" ХХК-ийн судалгааны хэлтсийн доктор, профессор багш нар "Байгууллагын эерэг хандлага", "Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэхэд анхаарах зүйл", "Үндэсний бичиг аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлэх нь", "Үл хайхрах хүчирхийлэл" зэрэг сонирхолтой сэдвүүдийн хүрээнд амжилттай хэлэлцүүлэг өрнүүллээ.